Ковидын 218 тохиолдол бүртгэгдснээс 41 нь зөөвөрлөгдөж иржээ

Admin | 2021-12-28


Ковидын 218 тохиолдол бүртгэгдснээс 41 нь зөөвөрлөгдөж иржээӨнгөрсөн хоногт улсын хэмжээнд 218 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 41 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол үлдсэн нь дотоодын халдвар байна. Үүнээс Улаанбаатар хотод 118, орон нутгийн 59 хүнээс халдвар илэрсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар тус халдварын улмаас нийтдээ 1984 хүн эндээд байна.  Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1775 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3138 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 648, хүндэвтэр 909, хүнд 195, маш хүнд 23 хүн эмчлүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)