УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах мэдээллийг хийв. Тэрбээр "Өнгөрсөн баасан гарагт миний бие УИХ-ын дарга Занданшатарт Төмөр замын тогтоолын төслийг өргөн барьсан. Өргөн төмөр зам, түүнийг огтлолцсон болон түүнээс салаалсан тохиолдолд өргөн төмөр замыг заавал барина. Уул уурхайн ордоос хилийн боомт хүртэл ямар төмөр замын царигтай байхыг Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийднэ гэсэн ийм заалттай. Энэ хүрээнд тогтоолын төсөл бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгаа. Яагаад хэрэгжихгүй байна гэвэл УИХ-ын тогтоолгүй мөртлөө Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл өргөн төмөр зам барьчихсан. Өргөн төмөр зам нь мухар зам болчихоод, асуудал үүсгээд байгаа юм. Уул уурхайн ордоос өргөн төмөр замаар бүтээгдэхүүн зөөлөө гэхэд хил дээр дахиад нарийн төмөр зам руу шилжүүлэх байгууламжийг 300-400 сая ам.доллароор буюу 1.5 их наяд төгрөг хэрэгтэй. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед ийм их мөнгө Монгол Улсад байхгүй. Иймд уул уурхайн ордоос тухайн улс нь ямар царигтай байна тэр царигаар төмөр замыг барих тогтоолын төслийг өргөн барьж байна" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 3 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14