Хил хамгаалах байгууллагын тухай нэвтрүүлэг энэ сарын 28-нд МҮОНТ-ээр “Сүлдэт баганын дэргэдээс” нэртэйгээр цацагдсан юм. Эх орны торгон хилийг манаж үүргээ нэр төртэйгөөр биелүүлж буй хилчин албан хаагчдын талаар их л сайхан нэвтрүүлэг гарав. Гэвч нэвтрүүлэг дундуур гарсан нэг дууны клип дээр хоёр эмэгтэй дуучныг хөхөө өвлийн хүйтэнд хөр цасан дээр шилэн тирко, зуны ганган туфльтэй дуулуулж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. Иргэд “Хөхөө өвлийн хүйтэнд хоёр эмэгтэйг хөл нүцгэн зогсоож бичлэг хийдэг мэдрэмжгүй найруулагч”, “Эмэгтэй хүн доороосоо даараад элдэв өвчин тусвал хариуцлагыг хэн хүлээх вэ” гэх сэтгэгдлүүд хөвөрсөөр. Тус нэвтрүүлгийг ХХЕГ-ын Хилчин студиэс бэлтгэсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13