Д.АРИУНЖАРГАЛ: “Тавантолгой түлш” ХХК-д бараа нийлүүлсэн ч санхүүжилтээ өгөхгүй байна

Admin | 2022-10-31


   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг МҮХАҮТ-д боллоо. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны холбогдох албаны хүмүүс оролцож, бизнес эрхлэгчдэд хуулийн төслүүдийг танилцуулж, санал авав. 

Хэлэцүүлгийн үеэр “Тулгуур стандарт” ХХК-ийн захирал Д.Ариунжаргал: “Тавантолгой түлш” ХХК-д бараа нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээнийхээ үүргийн дагуу ажлаа дуусгасан боловч, санхүүжилтээ авч чадахгүй байна. Санхүүжилтээ авах гэхээр шийдвэрлэж өгөхгүй, сүүлийн 14 хоног “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага өөрчлөгдсөн учраас санхүүжилт байхгүй гэсэн хариултыг өгч байна. Санхүүжилтээ авч чадахгүй байгаа энэ хоёр сарын хугацааны зардал, алдагдсан боломжийг хэн хариуцах вэ? Хариуцлагын механизм байхгүй байна" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)