СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуванцар чаргаар гулгаж байгаад бэртсэн 84 хүний 13 нь хагалгаанд оржээ

Admin | 2022-01-01


Амралтын өдрүүдэд иргэд агаарт гарч, цана чаргаар гулгах явдал их байна. Гэвч энэ үеэр хуванцар чарганаас үүдэж унаж бэртсэн гэмтэл ирэх гарах болжээ. Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс “Гулгаж байгаад бэртэж гэмтсэн хүүхэд олон ирж байна. Ингэхдээ машинаараа хүүхдүүдээ чаргатай чирж, яндангийн хар тортогтой утаанд хүүхэд нь хордсон тохиолдол өнгөрсөн жил гарч байсан. Мөн чарганаас унаад гар хөлөө, хугалах, тархиндаа хүнд гэмтэл авах тохиолдол тасрахгүй байна. Хамгийн аюултай нь хуванцар чарга хагарч, хүний биед яг л иртэй хутга шиг  зоогдож байгааг хүмүүс мэдэхгүй байна. Ийм бэртэл гэмтэл энэ жил ч тасрахгүй байна” хэмээн  анхаарууллаа.  Өнгөрсөн амралтын өдөр цана, чаргаар гулгаж байгаад 84 хүн бэртэж, гэмтсэнээс 13 нь мэс засалд орсон байна. Иймд иргэдийг бэртэж гэмтэхээс мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)