Монгол Улсын Хөгжлийн банканд энэ сарын 7-ны өдрийн байдлаар нийт 782 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Үүнээс 694.1 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгджээ.
14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр тус тус хаагджээ.
Одоогийн байдлаар тус банк 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс:
- 31.4 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 888 их наяд төгрөгийн,
- 68.6 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байгаа талаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээлэв.
Зээлийн төлөлттэй холбоотойгоор манай улсын энэ онд хийх бондын төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой болсныг албаныхан мэдэгдэж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 46 минутын өмнө
Эдийн засаг
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Эдийн засаг
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13