Үзэл бодлоо илэрхийлсэн Д.Отгонтуяаг эрүүгийн хэргийн 23.1.1-р буруутган яллагдагчаар татан хэрэг тулгасан. Яг одоо БЗД эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр эмэгтэйчүүд, иргэд цуглаад байна. Учир нь #NoDoubleStandard хөдөлгөөний Г.Ган-Очир, Д.Монголхүү, Ц.Чинбат нарыг хууль бусаар хорьсныг эсэргүүцэн ХЗЯ-ны гадаа Д.Отгонтуяа суулт хийсэн байдаг. Тэр үеэр нь хүч хэрэглэн түүнийг баривчилж эрүүгийн хуулийн 23.1-р яллагдагчаар татжээ. Тус хөдөлгөөнөөс 10 гаруй хүнийг 23.1-р яллагдагчаар татаад байна. Д.Отгонтуяа нь 8-12 насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй аж. Түүнийг баривчлахдаа гарыг нь өчиж мушгиснаас гар нь гэмтсэн байна. Одоогоор түүнд 3 жил хүртэл хорих ялтай 23.1.1-р эрүүгийн хэрэг тулгаад байгаа юм. Тиймээс иргэд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ял тулгаж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13