Монгол охины зодуулсан гомдлыг БНСУ-ын Ерөнхийлөгч албан ёсоор энэ сарын 1-нд хүлээн авчээ

Admin | 2022-01-02


БНСУ-д 13 настай Монгол охин 14-16 насны Солонгос дөрвөн охинд зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс уг хэрэгтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгчийн сайтад хохирогчийг зодож, гэмтээсэн охидод хариуцлага тооцож, нүүр царайг нь ил болгохыг шаардаж, 232 мянга 868 хүн санал өгсөн байдаг. Энэхүү санал 200 мянгад хүрснээр тус улсын Ерөнхийлөгч яаралтай анхааралдаа авдаг байна.

Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид хандаж гомдол гаргасан өргөдлийн хүсэлтийг нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор хүлээж авсан талаар www1.president.go.kr сайтад мэдээлжээ. Өргөдлийг албан ёсоор хүлээж авсан ч одоогоор хариу өгөөгүй байгаа аж. Өргөдлийг одоогоос нэг сарын өмнө гаргасан бөгөөд гомдол шийдвэрлэх хугацааг яаравчлах боломжтойг Өмнөд Солонгос Улс дахь Монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага мэдээлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)