Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн ангиллыг Үндсэн хуульд нийцүүлэн тодорхойлж, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч болох Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх хэмжээг шинэчилж, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, харилцан уялдааг хангахад анхаарсан байна.
Түүнчлэн төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн өмчийн газрын чиг үүргийг тодруулж, өмчийг удирдах ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүртгэл, тооллогыг зохион байгуулах, төрийн хяналтыг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ангиллыг шинэчилж, хөрөнгийн эрхийг нийтлэг болон онцлог байдлаар тогтоохоос гадна төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах, үнэлж бүртгэх, тоолох, эзэмшиж ашиглах, бусдын өмчлөлд шилжүүлэх, акталж данснаас хасах зэрэг хөрөнгийн харилцааны журмыг шинэчилсэн байна.
Өмчийн хяналт шалгалт, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх, ил тод, нээлттэй байдлыгхангах зорилгоор хяналтын журмыг нарийвчилж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны шинэчлэлд нийцүүлэх, нэр томьёог жигдлэх зорилгоор холбогдох 30 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 1996 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг тус тус дагалдуулан боловсруулсан байна.
Энэ хүрээнд Стандарчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийт 89 хуулийн төсөл, нэг Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулжээ.
Түүнчлэн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журмыг тухайлсан хуулиудад нарийвчлан тусгасан байна. Нөгөө талаар Зөвшөөрлийн тухай хуульд заасан жагсаалтад тусгагдаагүй боловч тухайлсан хуульд заасан зөвшөөрлийг, мөн зөвшөөрөл олгох харилцаатай холбоотой захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалтыг хүчингүй болгох өөрчлөлтийг холбогдох хуулийн төсөлд тусгасан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14