Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 98 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болсон.
Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар үлдэв. Тэгвэл дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон, улсын начин Г.Ганжад нар үлджээ.