Өнгөрсөн онд авилгын гэмт хэргийн улмаас 1.2 их наядын хохирол үүсчээ

Admin | 2022-01-03


Авилгатай тэмцэх газраас гаргасан мэдээллээр авлигын гэмт хэргийн улмаас өнгөрсөн онд 1.2 их наяд төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 96.2 тэрбум төгрөг буюу найман хувийнх нь хохирлыг АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна. Дээрх нь өнгөрсөн оныхоос 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна.  2021 оны эхний 11 сарын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр авлигын 308 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноосоо 6 хувь буюу 17-оор нэмэгдсэн дүнтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)