Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжих нөхцөл бүрдлээ. Төрийн өмчит ААН-үүд хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаа. Тухайлбал, Эрдэнэ Тавантолгой компани 500 сая ам.долларыг төвлөрүүлэх үүрэгтэй байгаа. Булганы боомт цар тахлын улмаас хаагдсан байсан ч эргээд сэргэв. Энэ нь валютын ханш тогтворжиход эерэг нөлөө үзүүлнэ. "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" үйлдвэр валютын нөөц бүрдүүлэлтэд хувь нэмрээ ооруулж байна.
Үүнээс гадна Монголбанканд худалдсан валютынх нь хэмжээ 145 сая ам.доллар, мөн нүүрсний борлуулалтаас олсон 50 сая ам.доллар компанийнх нь дансанд байгаа" гэлээ.