Алдагдсан 1.1 тэрбум орчим төгрөгөөс 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураасан

Admin | 2022-01-03


Монгол улсад үйлдэгдэж буй хүнд гэмт хэргийн нөхцөл байдал түүний илрүүлэлтийн хувь болон гадаадын иргэний 1.2 тэрбум төгрөг алдагдсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Б.Баатархүү: "Хэрэг үйлдэгдээд нэг хонож байгаа учир хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэвлэл мэдээллээр таамаг төдий, батлагдаж нотлогдоогүй мэдээлэл дэвшүүлэхгүй байхыг хүсье" гэв.

Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч Цагдаагийн хошууч Н.Золбоо: Өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр гадаадын иргэн их хэмжээний мөнгө бүлэг этгээдүүдэд  дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн хэлтэст ирсэн. Бид шуурхай ажиллаж дээрх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоосон. Хэргийн газраас алдагдсан 1.1 тэрбум орчим төгрөгөөс 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Бэлэн мөнгө их хэмжээгээр биедээ авч явахгүй байх, хараа хяналтгүй газар хадгалахгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)