Монгол охиныг зодсон сурагчдын хоёрыг суллаж, хоёрыг тусгаарлажээ

Admin | 2021-12-01


2021.12.02

БНСУ-д сурдаг монгол охин сургуулийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл олон нийтийн бухимдлыг нэлээд хүргээд байна. Ялангуяа тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ямар ч арга хэмжээ авч ажиллахгүй байна гэж буй. Тэгвэл сая уг асуудлаар ГХЯ-наас холбогдох бүх арга хэмжээг авч буйгаа мэдээллээ. ГХЯ-наас охины ээжтэй болон БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй өнөөдөр өглөө 08 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулсан байна. Энэ хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт долдугаар сарын 04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байна. 

Сэжигтэн 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир тэдний хэргийг аравдугаар сарын 1-нд хаажээ. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн 2 хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд прокурорт шилжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Тухайн хоёр хүүхдийг тодорхой хугацаагаар улсын тусгаарлалтад байлгахаар болжээ.

Тиймээс охины гэр  бүл давж заалдах шатны шүүхэд хандах юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)