“Бодь интернэшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч, “Голомт” банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь “Бодь интернэшнл” компани нүүрс худалдан авах оффтейк гэрээ байгуулж, нууцын зэрэглэлд оруулж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж буй. Тэгвэл энэ талаар Д.Баясгалан дараах мэдээллийг өгсөн юм. Д.Баясгалан "Манай хэрэгжүүлсэн төсөл бол зөвхөн Тавантолгой Гашуунсухайтын төмөр замын цогцолбор. Засгийн газрын 2008 оны зургадугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор, одоогоос 14 жилийн өмнө "Энержи ресурс" компанид төмөр зам барих концессын эрхийг өгсөн. Энэ өдрөөс хойш тус компани судалгаа, шинжилгээ, зөвлөгөө, газар шорооны анхан шатны зураг төсөл болон бусад бүх бичиг баримтуудыг хийсэн. Үүнээс дөрвөн жилийн дараа 2012 онд Засгийн газартай Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах нөхцөл бүхий концессын гэрээг байгуулсан. 2008 оны анхны зөвшөөрөл С.Баярын Засгийн газрын үед, 2012 оных нь Сү.Батболдын үед байгуулсан. Удалгүй Н.Алтанхуягийн Засгийн газар таван сарын өмнө байгуулсан концессын гэрээг цуцалсан. Улмаар энэхүү лицензийг Төрийн өмчин компани болох Монголын төмөр зам ХК-д шилжүүлсэн. Ингээд энэ компани "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээр хийгээд өмнө гүйцэтгэсэн ажлуудад нөхөн төлбөр олгосон. Мөн зардлыг олгож, "Хөгжлийн банк"-наас 400 хүртэлх сая ам.долларын санхүүжилт авна гэж хэлээд эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад ажлыг үргэлжлүүлсэн.
Ингэхдээ "Монголын төмөр зам" ХК "Энержи ресурс" ХХК-ийн эхлүүлсэн тэр бүх ажлыг хөндөхгүйгээр "Самсунг" ХК-ийг үргэлжлүүлж ажиллуулсан, шинэ тендер зарлаагүй. Үүний дараа энэ ажил 2014 оноос санхүүжилтгүй болоод зогссон. Улмаар хэрэг үүсгэн, шалгалт оруулсан. Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар гадаадын хамтрагчтай хамтрах хэрэгтэй юм байна гээд холбогдох гэрээ хийх ажлын хэсгийг байгуулсан. Ингээд 2015 оноос хойш таван жил энэ төсөл зогссон. Үүнээс болоод овоолсон шороо л үлдсэн, хүмүүс нь зугтаад алга болсон гэх ойлголт үлдчихсэн.
Бид 2013 оны төсвөөр энэ төслийг дуусгаж байгаа. Одоо манай төсөл 82 хувьтай явж, тэнд олон зуун хүн ажиллаж, өдөр болгон нүүрс тээвэрлэж байна. Гэхдээ одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод манай төсөл бүрэн дуусахгүй байх эрсдэл үүсэхээр байгаа. Бид хямд үнээр нүүрс аваагүй, зах зээлийн үнээр л авсан" гэсэн тайлбарыг өгсөн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
У.ХҮРЭЛСҮХ: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг...
tentsver.mn | 11 минутын өмнө
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын...
tentsver.mn | 59 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14