Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвөөс хойд зүгт 46 км-т Хөндлөн булаг багийн нутаг Бухын-Ам хэмээх газарт нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01:20 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 01:27 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлжээ.
Хүчтэй хөдлөлийн талаарх мэдээлэл:
Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2022-01-05 01:20:03
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 47.44 99.56
Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 3.6
Болсон газар : Баянхонгор аймгийн Жаргалант сумаас Хойд зүгт 46км зайнд боллоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг...
tentsver.mn | 9 цагийн өмнө

Монгол Улс авлигын эсрэг стандартын олон улсын сургалтыг зох...
tentsver.mn | 10 цагийн өмнө




























