
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Эдийн Засгийн Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тэрбээр “Нүүрсийг ам үнээр биш хил үнээр зарах Засгийн газрын тогтоол гарлаа. Ам үнэ нь 109 доллар, хил үнээр 200 гаруй долларын орлого манай улс олно. Мөн Монгол Улс хоёрдугаар сарын 01-ээс нүүрсээ биржээр зарахаар болсон. Харин биржийн тухай хуулийг Улсын Их Хурал баталсан. Энэ нь гэрээний үнэн зөв, шударга байдал, худалдан авагчдын өрсөлдөөнийг бий болгож байгаагаараа онцлог юм. Мөн Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг цаашдаа хоёр долоо хоног болгон Засгийн газарт вальютийн нөөцийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулна. Энэ нь вальютийн ханшийг тогтворжуулах, нөөцийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн албан ханш, албан бус ханшны хэлбэлзэл үгүй болсон. Нүүрсээ хил үнээр зарах шийдвэр гарснаар тонн тутам Монгол банкинд орж ирэх орлогын хэмжээ нэмэгдэнэ. Цаашлаад эдийн засгийн үр өгөөж бий болно. Харин нүүрсийг Ханги боомтоор гаргах ажил идэвхтэй яригдаж байгаа” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Импортоор орж ирсэн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагда...
tentsver.mn | 12 цагийн өмнө























Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04







Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13











Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө








