Гал унтраах 63 дугаар ангийн гал унтраагч Э.Мөнхжаргал 2021 оны арванхоёрдугаар сарын 3-нд 10.000 вольтын хүчдэлд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар талийгчийн эхнэр Ж.Одгэрэл ноцтой нотлох баримт дэлгэх тухайгаа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийлээ.
Ж.Одгэрэл "Би арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Улиастайд самбар буулгах үеэрээ амиа алдсан алба хаагчийн эхнэр байна. Суулт зарласан цаг хугацаанаас хойш над руу маш их дайралт, гүтгэлэг ирсэн учир би нотлох баримтуудыг авчирсан. Нөхрийн минь амиа алдах үеийн ойрын камерын бичлэг надад байсныг хураан авсан. Түүнийг задалбал намайг шоронд хийнэ гэж дарамталсан. Мөн намайг талийгаачийн эхнэр биш, хамт амьдардаггүй, жирэмсэн биш, хадмууд нь танихгүй гэх гүтгэлэг явсан. Талийгаач нөхөртэйгөө хамт амьдарч байсныг, хадмууд гэрээр минь орж гарч байсныг нотлох бичлэгүүд надад бий. Бидний хамтдаа амьдарч байсан орон сууцны ойролцоох хүнсний дэлгүүрүүдэд хамтдаа орж байх үеийн бичлэгүүдийг үзүүлэхээр авч ирсэн" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13