
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Омикрон хувилбарыг баталгаажуулах сорьцны хариу ирсэн бөгөөд 12 хүнээс омикрон хувилбар илэрсэн" хэмээн мэдээллээ. Эдгээр хүмүүс нь Энхийг сахиулагчид болон Турк зэрэг улсаас ирсэн иргэд байсан аж.