Аргентинд инфляц сүүлийн 30 жилд анх удаа 100 хувийг давжээ

Admin | 2023-03-20


Аргентины статистикын албаны мэдээлснээр, өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын инфляци 102.5 хувьд хүрсэн байна. Энэ тухай ВВС агентлаг уламжлав. Сүүлийн нэг жилд Аргентинд үнэ хоёр дахинаас илүү нэмэгджээ. Энэ бол 1990-ээд оны эхэн үеийн гиперинфляцаас хойших анх удаа бүртгэгдсэн үзүүлэлт. Тус улс олон жилийн турш эдийн хүндрэлийг даван туулж байгаа бөгөөд ард түмний ихэнх нь ядуу аж төрдөг.    

Засгийн газар хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлаж инфляцыг тогтоон барих гэж хичээж буй. Гэсэн хэдий ч хүнс болон архи ундаа үнэ нэмэгдсээр. Энэ оны хоёрдугаар сард өмнөх сартай харьцуулахад өсөлт 9.8 хувьд хүрчээ. Инфляц нэмэгдсэн нь махны үнэ өссөнтэй холбоотой гэнэ. Учир нь сарын дотор махны үнэ 20 хувиар нэмэгджээ. “Цаг агаарын таагүй байдал, удаан үргэлжилсэн халуун болон ган гачиг малын тоо болон газар тариаланд хамгийн ихээр нөлөөлсөн” гэж орон нутгийн “Ambito” агентлаг мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)