Ховд аймгийн Дөргөн нуурын мөс цөмөрч, дээгүүр нь зорчиж явсан автомашин живж, зорчигчид нь эсэн мэнд гарчээ. Тус дуудлага мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, 120 км зам туулж, аврах ажиллагааг эхлүүлжээ. Аврагчид Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Б-ын эзэмшлийн “Ланд крузер-80” загварын суудлын автомашиныг гурван метрийн гүнд шумбаж, таван метр урт, арван метрийн өргөнтэй талбайн мөсийг зайлуулсан боловч орой болж аврах ажиллагааг түр зогсоосон байна. 07:00 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Эдийн засаг
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13