17 компани 258 сая ам.долларын хөрөнгө оруулалт авна

Admin | 2023-03-20


Монгол, Хятадын хөрөнгө оруулагчдын Тогтвортой хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 16-18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Гурван өдрийн турш үргэлжилсэн уг арга хэмжээнд БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгч оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоон, төслүүдтэй нь танилцаж, хамгийн багадаа нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форумын үеэр 17 компани 258 сая ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болжээ. Тус хөрөнгө оруулалт татсан компаниудыг дотооддоо өр зээлгүй зэрэг шалгуураар сонгосон. Форумд Монголын талаас 100 гаруй бизнес эрхлэгчид оролцов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)