Дампуурлын ирмэгт буй өрсөлдөгчөө аврах нь

Admin | 2023-03-20


Швейцарын томоохон хөрөнгө оруулалтын банк UBS дампуурлын ирмэгт ирсэн “Credit Sussie”-ийг авах талаар хэлэлцэж байна. Улмаар тэд тус худалдан авах саналд Засгийн газраасаа 6 тэрбум ам.долларын батлан даалт хүсэж буй. Учир нь “Credit Sussie” өөрсдийн нөхцөл байдлыг тогтворжуулахаар Швейцарын Төв банкнаас 54 тэрбум ам.долларын зээл авсан ч байдал сайнгүй байгаа аж. Юутай ч Засгийн газраас тус худалдан авалтын асуудлыг арилжаа эхлэхээс өмнө шийдвэрлэхээр хэлэлцэж байна.

UBS банк гол өрсөлдөгч өнгөрсөн баасан гарагт 8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан “Credit Suisse”-ийг 2 тэрбум гаруй “ногооноор” авах аж. Ийнхүү Швейцарын хамгийн том хоёр банк нэгдэж байна. Дампуурлын ирмэгт хүрээд байсан “Credit Suisse”-ийг аврах, цаашлаад санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахын тулд Швейцарын төв банк энэхүү хэлцэлийг анхнаас нь дэмжсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)