Монголбанкнаас гаргасан шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгааг тоймлон хүргэж байна.
Уг судалгаанд банкны эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар болон судалгааны байгууллагуудын нийт 27 судлаач оролцжээ. Мөн энэ улирлаас эхлэн “Ард Менежмент”, “Мандал Ассет Менежмент”, “Ди Би Эм ассет менежмент”, “Эрдэнэс Ассет Менежмент” зэрэг хөрөнгө оруулалтын менежментийн компаниудыг хамруулсан аж.
1. Инфляц буурна
Судалгаанд оролцсон шинжээчид инфляцыг энэ оны I улиралд дунджаар 12.5 хувь, хамгийн ихдээ 15 хувь, хамгийн багадаа 10.4 хувь байна гэж үзжээ. Харин оны эцэст буурч 11.4 хувьд хүрнэ гэж таамаглав.
Таамаглал: 2023 оны I улирлын инфляц 12.5 хувь гэж таамагласан нь 2022 оны III улирлын таамгаас 1.9 нэгж хувиар багассан үзүүлэлт юм.
2. Эдийн засаг өснө
Түүнчлэн бодит ДНБ-ийг энэ оны I улиралд дунджаар 3.9 хувь өснө гэж үзсэн нь 2022 оны I улирлын таамгаас 1.3 нэгж хувиар нэмэгдлээ. Цаашлаад эдийн засгийн өсөлт хурдсаж 2023 оны эцэст 4.7 хувь болох төлөвтэй байна.
3. Бодлогын хүү буурна
Үргэлжлүүлээд бодлогын хүүгийн талаарх таамгийг харвал, 2023 оны I улиралд дунджаар 13 хувь, хамгийн ихдээ 14 хувь, хамгийн багадаа 12 хувь байна гэсэн хүлээлттэй буй. Түүнчлэн оны эцэст бодлогын хүү бага зэрэг буурч 12.6 хувь болох гэнэ.
4. Зээлийн хүү тогтворжино
Харин төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хувьд I улиралд дунджаар 16.1 хувь байх бөгөөд цаашид зээлийн хүү харьцангуй тогтворжиж оны эцэст 16 хувь орчим байх юм.
5. Төгрөгийн сулрал үргэлжилнэ
Төгрөгийн доллартой харьцах ханш I улиралд үргэлжлэн суларч дунджаар $1=₮3,537 болох бол оны эцэст $1=₮3,744-т хүрэх төлөвтэй байна.
Судлаачид болон хөрөнгө оруулалтын шинжээчдийн таамгаас харахад инфляц буурч, ДНБ-ий өсөлт нэмэгдэх ч төгрөгийн сулрал үргэлжлэх нь. Тэгэхээр валютын нөөц асуудал хэвээр байх бөгөөд цаашлаад төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 6 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13