Энэ сарын 10-ны байдлаар 2023 онд нийт 1115 зээлдэгчид 115.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээд олгоод буй. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон арилжааны банкнуудын эх үүсвэрээр нийт 7 их наяд төгрөгийн зээлийг 113.2 мянган өрхөд олгоод байна.
Зээлийн хэмжээ: 2014 онд 756 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож байсан бол 2017-2020 онуудад ипотекийн зээл олголт огцом буурч жилд дунджаар 355.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Эх үүсвэр: 2014-2016 онд олгосон ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэр бүрдүүлсэн бол 2017-2019 онд олгосон зээлийн 32.4 хувийг Засгийн газрын эх үүсвэр бүрдүүлэв. Дээр дурдсанчлан энэ үед л ипотекийн зээл хамгийн бага байсан билээ. Харин Монголбанк 2023 онд багтаан ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шат дараатай шилжүүлэхээр УИХ-аар баталсан.
Ипотекийн санхүүжилтийн механизм өөрчлөгдөж байгаа нь зээл олголтыг удаашруулах эрсдэлтэй бөгөөд ямартай ч тодорхой бус байдал үүсээд байна. Тиймээс иргэдийн дунд аль хэдийн ипотекийн зээлийн олголт буурна гэсэн хүлээлт ч мөн үүсжээ.
Өнгөрсөн хугацаанд 7 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон ч эрэлтийг хангаж чадаагүй. 2022 оны эхний хагаст л гэхэд арилжааны банкнуудад нийт 14.400 ипотекийн зээлийн хүсэлт ирснээс ердөө 18.1 хувьд нь зээл олгосон аж. Энэ нь цар тахалтай холбоотойгоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг таван удаа хойшлуулж, эх үүсвэр буурснаас болсон хэрэг. Энэ мэтээр өмнө нь ипотекийн зээл эрэлтээ дийлдэггүй байсан бол одоо бүр хомс болох нь.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 7 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13