Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Цар тахлын үеийн эрсдэлийн мэдээлэл харилцаа холбоо” сэдэвт сургалтыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ХӨСҮТ дээр амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд ХӨСҮТ-ийн Тархвар судлалын албаны мэргэжилтнүүд болон хөдөө орон нутгаас ирсэн тархвар судлаач нар оролцлоо.
Сургалтаар “Эрсдэлийн үеийн мэдээлэл харилцааны анхан шатны ойлголт болон олон нийтийн сэтгэл зүйг хэрхэн тандах, хариу арга хэмжээг хэрхэн авах талаарх” анхан шатны мэдлэгийг олгосон юм. Тус сургалтыг Монголын Эрүүл Мэндийн Сэтгүүлчдийн “Цагаан Үзэг” Холбооны сургагч багш нар болох Б.Ундрах, Г.Оюунцацрал нар удирдан явууллаа. Сургалтыг ЭМХТ болон улсын томоохон эмнэлэгүүдэд мөн хийгдэх юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж...
tentsver.mn | 2 минутын өмнө
Т.ДАВААДАЛАЙ: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын...
tentsver.mn | 15 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14