Америкийн гадаад өр 2022 оны нэгдүгээр сард анх удаа 30 их наяд ам.долларын босгыг давж байв. Тэгвэл нэг жилийн дотор дээрх дүн 4.8 хувь өсөж 31.5 их наяд ам.долларт хүрээд байна. Энэ он гарсаар Америкийн гадаад өрийн хэмжээ 31 их наяд ам.долларыг давж ирэх зургадугаар сар гэхэд өрийн таазыг нэмэгдүүлэх, эс бөгөөс өр төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрэх эрсдэл үүсэв. Тус өрийг задлан харвал хамгийн ихээр жин дарж байгаа нь Америкийн Засгийн газрын эзэмшиж буй 12.3 их наяд ам.долларын бондын өр аж. Цаашлаад хамтын сангууд 2.8 их наядыг, нийгмийн даатгалын сангууд 2.7 их наядыг буюу хамгийн том хэсгийг тус тус бүрдүүлсэн.
Дээр дурдсан болон бусад хэсгүүд нийлээд Засгийн газрын 24.5 их наяд ам.доллар буюу нийт өрийн 78 хувийг бүрдүүлдэг. Харин өрийн үлдсэн 21.9 хувийг гадаад орнууд эзэмшиж байна. Тухайлбал, Япон нь Америкийг Засгийн газрын 1.1 их наяд ам.долларын үнэ бүхий бондын хөрөнгө оруулагч буюу нийт өрийнх нь 4 хувийг даадаг. Тэдний араас Хятад жагсах ч дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад эзэмшиж буй бонд нь 30 хувь буурсан.
Хэдий АНУ-ын гадаад өр түүхэн дээд түвшиндээ хүрсэн ч одоохондоо шүдний өвчин болоогүй. Учир нь, америк доллар дэлхийн гол валютад тооцогддог болохоор ямарваа өрийн хэрэгсэл гаргахдаа доллароор гаргадаг нь валютын зөрүүнээс үүсэх алдагдал тэг гэсэн үг.
Гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ийнх нь 120 хувьтай тэнцэж байгаа. Гэсэн ч энэ нь гадаад өр нь ДНБ-ийхээ 259 хувьтай тэнцэх Японтой харьцуулахад эдийн засгийн хэмжээг нь харсан ч тийм ч муу үзүүлэлт биш юм. Хэдийгээр Америк дефолт зарлана гэдэг инээдтэй сонсогдож магадгүй ч 2011 онд Америкийн зээлжих зэрэглэл дээд түвшин болох AAA-аас AA+ болгон буурч зах зээл хэсэгтээ л хямарч байсан.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 7 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13