Өнөөдөр дэлхийн орчин цагийн цирк байгуулагдсан тэмдэглэлт өдөр. Тэртээ 1768 оны дөрөвдүгээр сарын 4-нд буюу өнөөдөр Английн Лондон хотод дэлхийн анхны орчин үеийн цирк нээгдэж байжээ. Харин манай улсад анх 1971 онд 2000 хүний судалтай циркийн ордон ашиглалтад орсон түүхтэй. Тухайн үед монголын циркийн уран бүтээлчид 140 орчим орноор аялан тоглож, акробат, жонглёр, уран нугаралт, алиалагчийн тоглолтуудыг дэлхийн жүжигчдээс дутахааргүй үзүүлж олон улсын тэмцээн уралдаанаас олон ч шагнал авч байсан бөгөөд үүний сацуу гадаадын олон оронд уригдаж тоглолтоо толилуулдаг байжээ. Ингээд түүх хэлхээд суухад даанч харуусмаар санагдана.
Учир нь өнөөдөр монголын цирк мөхөж байна. Нурж байна, нурааж байна. Цагтаа дэлхийн эхний тавд орж гайхагдаж явсан циркийн барилга эзэнгүй хэдэн жил болж, эцэстээ эвдэрч дуусах нь. Хүн байсан бол тэр яг гачлантай гасалж байгаа. Хамаг уран бүтээлчид нь хоолоо олж идэхийн тулд аргагүйн эрхэнд холыг зорьжээ. Цагтаа цалгиж явсан циркийн барилгыг өөд татах нэрээр сумогийн “од” Д.Дагвадорж хувьчилж авсан нь монголын циркийг үндсэндээ мөхөлд хүргэж байна. Үгүй засвар хийж байна гэж хэлээч, тэгвэл тун сайн сан.
Харамсалтай нь цирк биш түүний циркийг тойруулсан бизнес нь цэцэглэсэн. Уг нь хөрөнгөтэй хүнд хуучин байшин засах нь хүүхдийн тоглоом өрөхтэй адил баймаар. Асашёорюү Д.Дагвадорж циркийг сүйрүүлж байна гэх олны шүүмжлэлийн эсрэг "Энэ зун циркид их засвар хийнэ. Аргагүй 10 жил засвар хийгээгүй. Тав тухтай орчинг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхнээсээ хүлцэл өчье” хэмээх тайлбарыг цахим хуудастаа бичээд өдгөө гурван жилийн нүүрийг үзлээ. Монголын цирк ордонгүй, уран бүтээлчидгүй энэ цаг үед дэлхийн цирк мандаж байна. Хэзээ засвар дуусах вэ Д.Дагвадорж аварга аа...Монголын минь цирк амь тавьж байна...?!
Гэхдээ засвар хийгээд босгочихвол буцаад ирэх циркчид маань дэлхийгээр нэг байгаа шүү, тэд маань үүнийг л хүлээж байгаа. Гэхдээ хэзээ...?!
Д. СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
"Улаанбаатар марафон 2024"-ийн гүйлтийн замын маршрутыг тани...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 5 цагийн өмнө
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 2 Жилийн өмнө