Өнгөрсөн оны эцсээр зөвшөөрлөө авсан ХААН Банкны IPO ирэх долоо хоногт эхэлнэ. Олон нийтэд нээлттэй болж буй Монголын хамгийн том банк юу санал болгож байгаа вэ? Компани нийт хувьцааныхаа 10 хувийг нэгжийг нь 959 төгрөгөөр санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьжээ. ХААН банкны анхдагч зах зээлийн арилжаа дөрөвдүгээр сарын 13-наас 19-ний хооронд явагдана. Харин урьдчилсан захиалга нь өчигдөр эхэлсэн.
Тэргүүлэх андеррайтераар “БиДиСек” (BDS), туслах андеррайтераар нь “Таван Богд Капитал” ҮЦК ажиллаж буй. Хөндлөнгийн аудитыг “Эрнст Энд Янг Монголия Аудит” ХХК хийж, “БДО Аудит” ХХК үнэлгээг нь хийжээ.
2022 оны эцсийн байдлаар банкны салбар нийт 46.2 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байсан ба үүний 32.6 хувь буюу 15.1 тэрбум их наядыг ХААН Банк дангаараа бүрдүүлжээ. Хүн амын 82 хувьд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг тэд банкны салбарын нийт зээлийн 37.1 хувийг олгожээ.
ХААН Банк 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх нь сүүлийн 10 IPO татан төвлөрүүлж буй 425.1 тэрбумын 43.1 хувийг эзлэх аж. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй IPO болох нь.
“БДО аудит” ХХК тус IPO-н хөндлөнгийн үнэлэгчээр ажилласан бөгөөд ХААН Банкны бизнесийг 1.8 их наяд төгрөгөөр үнэлжээ. Энэ нь олон жилийн турш хамгийн өндөр үнэлгээтэй компани байсаар ирсэн АПУ-гийн 1.4 их наяд төгрөгийн үнэлгээнээс ч өндөр юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 8 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13