"E Business" платформыг хэрэглээнд нэвтрүүллээ

Admin | 2023-04-06


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдэд "Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт"-ийн бодлогын хэрэгжилт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх Засгийн газрын бодлого үйл ажиллагааг танилцууллаа. Е-Business платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ, нийт 685 үйлчилгээг нэвтрүүлж байна. Аж ахуйн нэгж шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийднэ.

Монгол Улсын Засгийн газраас зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, дэмжихийн тулд авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж, төрийн хэт оролцоо хяналт, хүнд суртлыг арилгахаар шат дараатай ажлуудыг хийж байна. Үүний нэг нь “E-Business” бизнес эрхлэгчдэд зориулсан платформ юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар технологийн дэвшилд тулгуурлаж, хүнд суртлыг багасгах зорилт тавьж байгаа. “5Ш” ажиллагааны нэг болох “Шилэн” ажиллагаа ч үүнтэй холбоотой. “Е-Business” платформ нээгдсэнээр тусгай зөвшөөрөл авахаас эхлээд компани байгуулахад улсын бүртгэл, татварын байгууллага дээр заавал очих шаардлагагүй болж байна. Энэ бол дөнгөж эхлэл” гэдгийг онцоллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)