ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулав

Admin | 2023-04-12


Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд зарим сөрөг хүчин зүйлийн улмаас таамаглаж байснаас доогуур байх болно гэж Олон улсын валютын сангаас (ОУВС) мэдээлжээ. Өндөр инфляци хэвээр үргэлжилж, зээлийн хүүгийн өсөлт болон тодорхойгүй байдал зэрэг нь ОУВС-г энэ оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулахад хүргэсэн гэж “Euronews” агентлаг уламжлав.

“Цар тахал болон Украины нөхцөл байдлын дараа дэлхийн эдийн засаг аажмаар сэргэх замдаа орсон. Хятадын эдийн засаг дахин нээгдэж, эрчимтэй сэргэж байна. Нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал багасч, эрчим хүч, хүнсний зах зээл дэх эмх замбараагүй байдал буурсан” хэмээн ОУВС-гийн ахлах эдийн засагч Пьер-Оливье Гуринш онцлон тэмдэглэв.   

Мягмар гарагт гаргасан ОУВС-гийн тайланд дэлхийн ДНБ-ий өсөлт энэ онд 2.8, 2024 онд 3 хувь байх болно гэжээ. Энэ нь нэгдүгээр сард төсөөлж байснаас аравны нэг хувиар бага байна. Шинжээчид мөн ирэх гурван жилд газрын тосны үнэ буурна гэж таамаглажээ. Энэ онд баррель тутамд 73 ам.доллар хүртэл унах бол, 2026 онд “хар алтны ханш” 65 “ногоон” болж буурна гэнэ.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)