Монголын хөрөнгийн зах зээлд өнгөрсөн онд 52 үнэт цаасны компани тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулсан. Үүнээс ашигт ажиллагаагаараа тэргүүлсэн ТОП-10 үнэт цаасны компани нар өнгөрсөн онд нийт 20.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Монголын Хөрөнгийн биржийн Үнэт цаасны компаниудын нэгдсэн тайланд мэдээлснээр, тэдний нийт цэвэр ашиг өмнөх оноос 4.1 дахин өсөж 16.4 тэрбум төгрөгт хүрчээ. Зарим үнэт цаасны компани тайлангаа ирүүлээгүй гэнэ.
“ТиДиБи Секьюритиз” өнгөрсөн онд 9.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь хамгийн ашигтай 10 үнэт цаасны компанийн (ҮЦК) нийт цэвэр ашгийн 44.9 хувийг дангаараа бүрдүүлжээ. Засгийн газрын бондын арилжаанд идэвхтэй байдаг тэднийг ашгаараа тэргүүлэхэд Засгийн газрын бондын өгөөж 40 хувьд хүрсэн нь ихээхэн нөлөөлжээ. “ТиДиБи Секьюритиз” 2021 онд 2.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан. 2023 оны хамгийн идэвхтэй ҮЦК-иар тодорсон “Голомт Капитал”-ын ашиг хоёр дахин өсөж 4.3 тэрбум төгрөг болов. Тэд өнгөрсөн онд 207.1 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн байна. Биржийн бус зах зээлийн гол тоглогчдын нэг “Апекс Капитал” өнгөрсөн онд 1.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Мөн “Мирэ Эссэт Секьюритис”-ийн ашиг 127.5 дахин өсөж 1.5 тэрбум төгрөгт хүрснээр цэвэр ашгаар тэрбум давсан ашигт ажиллагаатай дөрвөн ҮЦК-ийн нэг болж чаджээ. Сүүлийн таван жилд гарсан нээлттэй үнэт цааснуудын ихэнхийнх нь үндсэн андеррайтераар ажилласан “Өлзий & Ко Капитал”-ын цэвэр ашиг 867.1 хувь өсөж 868.8 сая төгрөгт хүрч ТОП-5-д багтсан аж.
Түүнчлэн зарим брокерын компаниуд өнгөрсөн онд алдагдалтай ажилласан байна. Тухайлбал, анхдагч ҮЦК-иудын нэг болох “БиДиСек (BDS) хамгийн өндөр буюу 3.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Харин “Ард Секьюритиз” 809 сая төгрөгийн алдагдалтай ажиллав. Эндээс ҮЦК-иудын ашигт ажиллагаа зөвхөн тэдний арилжааны идэвхээс хамаардаггүй гэдгийг харж болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 13 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13