ХААН Банкны IPO нээгдсэн өдрөө 101.5 хувь биеллээ

Admin | 2023-04-14


Энэ оны хоёр дахь IPO болох ХААН Банкны IPO нээгдсэн өдрөө 101.5 хувь биеллээ. Нийт 183.4 тэрбумыг татан төвлөрүүлэх тус IPO өчигдрийн байдлаар нийт 11.804 захиалга авч 186.1 тэрбумыг хэдийн татан төвлөрүүлээд амжжээ. IPO-н захиалга давж биелбэл хувь тэнцүүлэх аргаар хуваарилалт хийнэ.

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээг бараг 2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж буй хамгийн том IPO олон нийтэд дараах нөхцөлөөр бизнесээ санал болгож буй.

Нэгж хувьцаа 959 төгрөг: Тэд компанийн 10 хувиа нэгжийг нь 959 төгрөгөөр үнэлсэн.

Тэд ирэх жилүүдэд ногоон болон дижитал зээлээ түлхүү хөгжүүлэх зорилготой. Тиймээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн 35 хувийг IT хөгжүүлэлтэд, 34 хувийг ногоон төсөл хөтөлбөрт, үлдсэн 31 хувийг урт хугацаат орон сууцны хөрөнгө оруулалтын төсөлд зарцуулах аж.

ХААН Банкны нийт хөрөнгө нь өнгөрсөн онд 11.9 хувь нэмэгдэж 15 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын нийт хөрөнгийн бараг 32.6 хувь байв. Компани IPO хийсний дараагаар тэдний P/B харьцаа 1.08 болох аж. Энэ нь ТОП-20-д багтах гурван банкны IPO хийсний дараах P/B харьцааны дундаж 1.31-ээс бага байгааг харж болно.

Дэлгэрүүлбэл,

Богд банк (BOGD): IPO-н дараагаар P/B нь 1.8,

Төрийн банк (SBM): Харин тэднийх IPO хийх үед 0.98,

Голомт банк (GLMT): Сүүлд IPO хийсэн Голомт банкных 1.15 байжээ.

Харин өчигдрийн хувьцааны хаалтын үнээр тооцсон нээлттэй 3 банкны P/B харьцаа дунджаар 0.93 байв.

ХААН Банк ногдол ашиг хуваарилахаар болбол цэвэр ашгийн 40 хувиас илүүг ногдол ашиг болгон хуваарилахыг эрмэлзэх аж. Ингэхдээ хэд хэдэн шаардлага хангасан байх хэрэгтэй.

Тухайлбал, Ногдол ашиг төлсний дараа тэд төлбөрийн чадвартай байх хэрэгтэй ба Монголбанкны зохистой харьцааны шалгуурыг хангаж байх шаардлагатай. Үүнээс гадна зарим нөхцөлүүд ч байгааг анхаараарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)