Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн төсөлд иргэдээс санал авч байна

Admin | 2023-04-18


Эдийн засаг, хөгжлийн яам Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, түүндээ иргэдээс санал авч эхэлсэн байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд юу өөрчлөгдөж байгаа вэ?

Одоогийн нөхцөл байдал

Уул уурхай сэргэж 2012 оны III улиралд 1.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) орж ирсэн бол 2022 оны мөн үед энэ үзүүлэлт 60.2 хувь буурчээ. Түүнчлэн нийт ГШХО-ын 77 хувийг дан ганц уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эзэлж буй.

Гадаадынхны үзэж буйгаар Монголд хөрөнгө оруулалтыг нэмэхийн тулд илүү тогтвортой эрх зүйн орчин хэрэгтэй аж. Харин манай улс 1993 оны Хөрөнгө оруулалтын тухай хуульд 110 удаагийн нэмэлт өөрчлөлт, 2013 оныход 40 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан билээ.

Шинэчлэлийн хүрээнд

Харин одоо Хөрөнгө оруулалтын тухай хуульд дахин шинэчлэл хийж буй. Энэхүү шинэчлэлд тусгаснаар,

Өмчлөл: Гадаадын хөрөнгө оруулалттай ААН тогтворжуулах гэрчилгээ эзэмшиж буй хугацаандаа газар эзэмших эрхтэй болно.

Татвар: Тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой ААН-д шилжүүлсэн ашигт 20 хувийн татвар ногдуулдаг байсан бол 10 хувь болгож бууруулна.

Хураамж: Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгэхэд 750.000 биш 350.000 төгрөг төлдөг болно.

Хөрөнгө оруулах зорилготой гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох хуулийн хэсгийг хасна. Түүнчлэн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гадаадын иргэн бол нийт хувьцааны 1/3-ээс доошгүйг Монголын иргэн эзэмшдэг байх заалтыг ч арилгана.

Бид ийм чухал хуулийн төсөлд идэвхтэйгээр санал өгөх хэрэгтэй шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)