Сангийн сайд Б.Жавхлан ОУВС-гийн уулзалтад оролцож байна

Admin | 2023-04-18


Сангийн сайд Б.Жавхлан АНУ-ын Вашингтон хотноо болж буй ОУВС-гийн 47 дахь хаврын уулзалтад оролцож байна. Тэрбээр “Ковид, дайнаас улбаатай эдийн засаг, нийгмийн хүндрэл болон гадаад өр зээлтэй холбоотойгоор нийтдээ 72 улс ОУВС-гаас дэмжлэг авч, хөтөлбөрт орж ажиллаж байна. Манай улсын хувьд гадаад өрийн стратегийг амжилттай хэрэгжүүлж ирсний үр дүнд  2023, 2024 онуудад төлөх гадаад өр зээлийн зохицуулалтыг амжилттай хийсэн.

Энэ оны нэгдүгээр сард “Century-2” төслийг хэрэгжүүлж, тавдугаар сард хийгдэх 500 сая ам.долларын бонд болон ирэх жил хийгдэх мөн хэмжээний бондын дахин санхүүжилтийг амжилттай хийснээр ойрын хугацаанд гадаад өр зээлтэй холбоотой ямар нэг дефолт үүсэхгүй болоод байна. Үүнийг ОУВС болон олон улсын байгууллагууд өндрөөр үнэлж, гадны хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл сэргэж байна” гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)