Германы “Henkel” концерн ОХУ дахь бизнесээ 600 сая еврогоор худалдана

Admin | 2023-04-21


Германы химийн үйлдвэрлэлийн магнат “Henkel” концерн ОХУ дахь өөрийн эзэмшлийн гурван хөрөнгө оруулалтын компанийн бизнесээ 54 тэрбум рублиэр (600 сая евро) худалдахаар болжээ. Энэ тухай тус концерний хэвлэл мэдээллийн албанаас өчигдөр уламжлав. “Henkel”-ийн Орос дахь үйл ажиллагааг эрхэлдэг гурван үйлдвэр болох “Augment Investments”, “Kismet Capital Group” болон “Elbrus Services” компани багтана. “Худалдан авагчид барууны орнуудтай урт хугацааны бизнесийн харилцаатай хэвээр байх бөгөөд Европын холбоо болон АНУ-ын ямар нэг хориг арга хэмжээнд орохгүй” гэж Германы компанийн зүгээс мэдэгджээ. ОХУ-ын эрх бүхий байгууллагууд хэлцлийн талаар аль хэдийн тохиролцсон, гэхдээ гэрээ хэлцэл хараахан хийгдээгүй гэж компанийн хэвлэлийн мэдээнд онцолсон байна.   

“Persil” болон “Prill” зэрэг олон брэндээрээ алдартай Германы “Henkel” концерн 2022 оны дөрөвдүгээр сард Украины дайн эхэлсний дараа ОХУ-ын зах зээлээс гарна гэдгээ зарлаж байв. Тус концерн Орост 30 гаруй жил үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2022 оны байдлаар тэнд 11 үйлдвэртэй байсан аж. “Henkel”-ийн Москва, Ленинград, Саратов, Ульяновск, Челябинск, Новосибирск муж болон Ставрополь, Пермийн хязгаарт байрладаг үйлдвэрүүдэд 2500 гаруй хүн ажиллаж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)