NoDoudle Standart хөдөлгөөний залуусыг дэмжиж Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа хонож, үзэл бодлоо илэрхийлсэн иргэн Д.Отгонтуяаг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байгаа. Уг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан хэдий ч хойшлогдсон билээ. Энэ талаар иргэн Д.Отгонтуяагаас тодрууллаа.
-Таны өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилсон гэсэн. Эсвэл өөр шалтгаан бий юу?
-Миний өмгөөлөгчөөр орох хүн шүүх хуралд ирээгүй. Хүүхэд харах хүн байхгүй гэсэн. Өмгөөлөгчгүй болсон ч тухайн үед хүмүүс рүү хуучин өмгөөлөгчөөсөө татгалзаад өөр өмгөөлөгч авсан. Ингээд өмгөөлөгч маань хэрэгтэйгээ танилцана гэсэн шалтгаанаар шүүх хурал хойшилсон байгаа.
-Таныг буруутгаж байгаа гол зүйл заалтаар буруутгаж байгаа вэ?
-Намайг тус хөдөлгөөний Д.Монголхүү, Н.Ган-Очир, Э.Одбаяр зэрэг залуусыг дэмжиж жагссан үндэслэлээр яллагдагчаар татсан. 23.1 буюу Хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Тэр нь 2.3-10 сая төгрөгөөр торгоно. Эсвэл 6 сараас 3 жилийн ял, эсвэл зорчих эрхийг хязгаарлах юм байна.
-Өмгөөлөгчийн зүгээс танд ийм шийтгэл оногдуулж магадгүй гэж урьдчилан байдлаар хэлсэн үү?
- Ер нь бол цагаатгана гэсэн итгэлтэйгээр шүүх рүү орсон.Зүгээр л намайг гүтгэчихээд байна. Би яриад байгаа шиг нь хүн амьтны нүүр маажиж ураагүй.
-Тухайн үед яг юу болсон талаар дахиад хэлж болох уу?
-Шууд цацагдсан лайв олон нийтийн сүлжээгээр их явсан даа. Би цаасан хайрцаг дээр хүмүүсийн нэрийг биччихсэн байсан. Тэрийгээ наана, наахгүй гэж хүнтэй булаацалдсан. Тэгсэн л нэг хүн гэнэт “Миний нүүриййг маажчихлаа” гээд орилоод л цагдаа сэргийлэх болчихлоо. Хууль зүйн яамны үүдэнд суудаг харуулуудын дарга нь юм гэсэн. Түүнээс хойш ерөөсөө таараагүй. Шүүх дээр л харин сая таарлаа. Миний нүүр рүү харж чадахгүй л байна лээ. Тухайн үед буюу аравдугаар сарын 5-нд “нүүр маажчихлаа” гэж байснаас биш өнөөдрийг хүртэл ингээд шүүх цагдаа болно гэж бодсонгүй.
-Цагдаа нар таныг авч явах үед таны биед гэмтэл учруулсан гээд байгаа. Үүнийг жаахан тодруулахгүй юу?
-4-5 цагдаа намайг их хүчтэй чирч машинд хийгээд аваад явсан. Ингэхдээ баруун гарны шөрмөсийг сунгаад, зөөлөн эдийн гэмтэл үүссэн. Тухайн үед шүүх эмнэлгийн эмч рентген зураг авхуул гэсэн. Рентген зураг авхуулахаар зөөлөн эдийн гэмтэл, шөрмөс сунасан гэмтэл учраас сайн харагдахгүй байх гэсэн чинь “Тэгвэл та MRI -д харуулаад ир гэсэн. Би MRI зураг авхуулах гэсэн мөнгө байдаггүй. Тэгээд орхисон. Эдгэчих байх гээд. Тэгсэн цагдаагаас мэдүүлэг авна гэхээр нь зураг авхуулахгүй бол болохгүй юм байна гээд шүүх эмнэлэг рүү очсон. Тус эмнэлгийн зүгээс гэмтэлтэй гэсэн магадлагааг нь хийж өгсөн. Цагдаагийн Ёс зүйн хороонд өргөдөл өгсөн. Тэр нь өнөөг хүртэл ямар ч хариу бахгүй. Тэгсэн хэрнээ яллагдагчаар татсан хүний шүүх хурал ийм л хурдан болдог юм байна.
-Шүүх хурал хэзээ товлогдсон бэ?
-Энэ сарын 19-нд өглөө 09:00 цагаас болно гэсэн.
-Таныг үсчин мэргэжилтэй. Гараа гэмтээсэн учраас орлогогүй байгаа гэж ярьж байсан?
-Гараа гэмтээснээс хойш нэг ч удаа ажлаа хийгээгүй. Ямар ч орлогогүй. Би хоёр хүүхэдтэй. Тэднийгээ хүүхдийн 100 мянган төгрөгөөр л тэжээж байна. Тэд биш би гэмтчихээд, хохирчихоод байна шүү дээ.
-Өмнө нь та олон нийтийн жагсаал цуглаанд нэлээд идэвхитэй оролцдог юм билээ. Ямар зорилго, бодолтой оролцдог вэ?
-2017 оноос хойш Оффшорын эсрэг цуглаанаас хойш иргэнийхээ хувьд байнга жагсаал цуглаанд оролцож ирсэн. Шударга бусыг үл тэвчиж нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолой болж оролцдог.
-Ямар нэг хөдөлгөөн эвсэлд харьяалагддаг уу?
-Үгүй. Ямар нэг газар харьяалагддаггүй. Иргэний хувиар л үзэл бодлоо илэрхийлдэг. Шүүхээс цагаатгана гэдэгт итгэлтэй байна. Магадгүй залхаан цээрлүүлэх гэж үзэх юм болов уу. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, дэмжиж явдаг тэмцэгч залуусыг хамгаалсаныхаа төлөө ял сонсмооргүй байна ш дээ. Би буруугүй. Ялтан болохыг хэн хүсэх юм. Миний хоёр охины ирээдүйд “Ээж чинь ялтан” гэдэг хар тамга үлдээмээргүй байна.
Д.Даваасүрэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06