Зарим дүүргийн цэцэрлэгт гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийжээ

Admin | 2022-01-09


Зарим дүүргийн цэцэрлэгт гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийжээ. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36, 109 дүгээр цэцэрлэгүүдэд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийсэн байна.

Тус үнэлгээг хийхэд цэцэрлэгийн удирдлага, багш, ажилчид, суралцагчдын эцэг эхийн төлөөлөл, сурагчдаас бүрдсэн нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аюул болон эрсдэлийн түвшинг тодорхойлон ажилласан байна. Мөн эрсдэлийн дагуу гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гаргалаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)