Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг Монголд айлчлах сургаар атомын цахилгаан станцын асуудал сөхөгдөж байна. Өнгөрсөн баасан гарагт Эрчим хүчний сайд УИХ-ын ээлжит чуулганы үеэр Францын Ерөнхийлөгч Монголд удахгүй айлчлах сураг бий бөгөөд тэр үеэр Монголд атомын цахилгаан станц барих талаар хэлэлцэж магадгүй гэв. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа “Атомын цахилгаан станц Монгол Улсын хувьд шинэ сэдэв. Нэлээд нухацтай судлах хэрэгтэй. Эрчим хүчний судалгааны хүрээлэнг судлаад танилцуул гэсэн байгаа. Францын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна гэж байгаа. Энэ талаар Засгийн газар тухайн үед нь ярина. Одоо үр дүн гараагүй байхад ярьж болохгүй байна” гэв.
Францын төрийн өмчит “Орано” групп Монголд 1996 оноос хойш ураны хайгуул, туршилт хийж байгаа бөгөөд өдгөө олборлох эсэх дээр тулж ирээд буй. Монгол ураны нөөцөөрөө дэлхийд 12-т жагсдаг ч одоогоор албан ёсоор ураны олборлолт хийж эхлээгүй. Улмаар 2010 онд Азидаа ч томд орох Зөөвч-Овоон ураны уурхайг илрүүлэв. Үргэлжлүүлбэл, төслийн өөр нэг талд хуучнаар “Арева Майнз” гэгдэж байсан “Бадрах Энержи” ХХК бий. “Бадрах Энержи” ХХК-ийн талаар товчхон танилцуулбал, тус компанийн 66 хувийг “Орано” групп, 34 хувийг Монголын Засгийн газар “Мон-Атом” ХХК-иар дамжуулан эзэмшдэг. Францын тал “Бадрах Энержи” ХХК-ийн ихэнх хувийг эзэмшиж байгаа болохоор Эммануэл Макроны айлчлалаар атомын цахилгаан станцын талаар хэлэлцэх нь гайхах зүйл биш.
“Бадрах Энержи” ХХК Зөөвч-Овооны туршилтын төслийг 2021 онд эхлүүлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дуусгасан. Энэ жилийн хувьд тэд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эсэх чухал даалгавартай. Хэрвээ гэрээнд гарын үсэг зурвал 2028 оноос эхлэн үндсэн олборлолтоо эхлүүлэх аж.
Ураны олборлолтыг эхлүүлэх, урагшлуулах талаар яриа гарах болгонд л энэ сэдэв олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг. Учир нь олон нийтийн дунд уран олборлолтыг дагаад ирэх атомын цахилгаан станцыг хүлэмжийг хийг бууруулах, цахилгаан эрчим хүчний хамаарлыг багасгах шийдэл гэхээсээ илүүтэй цөмийн аюул, байгаль орчинд хортой гэх талаас нь илүү ойлголттой байдаг.
1 гр уранаас 2.8 тн нүүрснээс гарах дулаан ялгардаг. Нэмээд нийт эрчим хүчнийхээ 96 хувийг чулуужсан түлшнээс цаашлаад Оросоос цахилгаан эрчим хүчнийхээ 13 хувь, газрын тосныхоо дийлэнхийг авдаг бид бол бодох л хэрэгтэй дээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
“what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглах...
tentsver.mn | 24 минутын өмнө
ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-А...
tentsver.mn | 50 минутын өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13