Манай улсын даатгалын салбарын 2022 оны байдлаарх нийт хөрөнгийн хэмжээ 2010 оноос даруй 8.4 дахин нэмэгдэж 474.9 тэрбум төгрөгт хүрээд байна. Цаашлаад, нийт хураамжийн орлогын хэмжээ сүүлийн 12 жилд 9.6 дахин өсч өнгөрсөн оны байдлаар 304.8 тэрбум төгрөг болсон. Цэвэр хураамжийн хэмжээ тогтвортой өсөх нь нэр хүнд, үйлчилгээ, итгэл сайтай байгааг илтгэдэг. Харин даатгалын салбарт уг хэмжээ сүүлийн 12 жилд найм дахин өсөж 188.7 тэрбум төгрөгт хүрэв.
Гэсэн хэдий ч манай улсын даатгалын салбар дэлхийгээс хоцорсон хэвээр байгаа. Монголын даатгалын салбарыг дэлхийтэй харьцуулбал, ДНБ-д эзлэх даатгалын хураамжийн орлогын харьцаа дэлхийн дунджаар 7.16 хувь байгаа бол манайд ердөө 0.63 хувь байна.
2022 онд Монголын хүн амын тоо 3.4 сая, $1=₮3444.6 байсан гэвэл нэг хүнд ногдох даатгалын хураамжийн орлогын хэмжээ 25.5 ам.доллар болж байгаа юм. Гэтэл дэлхийн дундаж 927 ам.доллар аж. Тэгэхээр манай нэг хүнд ногдох даатгалын хураамжийн орлого дэлхийн дунджаас 36.4 дахин бага гэсэн үг.
Сонирхуулахад, дэлхийн хамгийн анхны даатгалын компани 1676 онд байгуулагдсан бол Монголд 321 жилийн дараа буюу 1997 онд анх удаа “Даатгалын тухай хууль” батлагдаж байжээ. Хэдийгээр Монголын даатгалын салбар сүүлд үүсгэн байгуулагдаж, үсрэнгүй хөгжиж байгаа ч дэлхийн дундаж түвшинтэй зэрэгцэж очих болоогүй л байна даа…
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
“what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглах...
tentsver.mn | 31 минутын өмнө
ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-А...
tentsver.mn | 57 минутын өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13