АНУ-ын “First Republic Bank” саяхан хүнд байдалд орсноо зарласан. Ингэснээр Америкийн түүхэн дэх хамгийн том 5 банкны дампуурлын 3 нь энэ жил тохиов. Өөрөөр хэлвэл, сүүлийн хоёр сард Монголын ДНБ-ээс 32.6 дахин их хөрөнгөтэй АНУ-ын гурван том банк дампуурлаа.
Банкны салбарын акул “Silicon Valley Bank” болон “Signature Bank” (SBNY) дампуурснаар тус салбар донсолж, Америкийн 14 дэх том арилжааны банк “First Republic” хүнд цохилтод орсон билээ. Тодруулбал, АНУ-ын Холбооны нөөцийн сан хүүгээ өсгөснөөр тэдний хөрөнгө оруулалтын багц үнэ цэнээ алдаж, алдагдал нь 9.4-13.5 тэрбум ам.доллар болсон аж. Мэдээж уг алдагдал болон бусад банкнуудын дампуурлаас үүдэн харилцагчид хадгаламжаа татаж гал дээр тос нэмсэн. Асуудлыг намжаахаар “JPMorgan” (JPM) тэргүүтэй 11 банк “First Republic”-д 30 тэрбум ам.долларын хадгаламж байршуулсан ч тусыг эс олж “First Republic”-ын хувьцааны үнэ оны эхнээс 97 хувь унасан юм.
Уналтад орсон “First Republic”-ыг “JPMorgan” Засгийн газрын зуучлалаар худалдан авахаар болоод буй. “JPMorgan” уг хэлэлцээрийг дуусгахын тулд Америкийн Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорациас (FDIC) 50 тэрбум ам.долларын санхүүжилт авах аж.
Хэлэлцээрийн хүрээнд “JPMorgan” FDIC-д 10.6 тэрбум ам.долларыг төлөх ч FDIC ирэх 5-7 жилд “First Republic”-ын ипотек болон арилжааны зээлийн алдагдлын 80 хувийг нөхнө. Тиймээс энэ удаагийн дампуурал FDIC-д ойролцоогоор 13 тэрбум ам.долларын хохирол учруулах нь. Эсрэгээрээ “JPMorgan” энэ гэрээнээс 2.6 тэрбум ам.долларын ашиг олох юм.
“JPMorgan” анх удаа аврах ажиллагаа явуулсан нь энэ биш. Тэд 2008 оны санхүүгийн хямрлаар тухайн үеийн хамгийн том банк байсан “Washington Mutual”-ыг, дараа нь ч хэд хэдэн банкийг худалдан авч байж. Тэгэхээр JPMorgan энэ замаар санхүүгийн хямралыг туулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн хэрэг.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
“what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглах...
tentsver.mn | 1 цагийн өмнө
ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-А...
tentsver.mn | 1 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 19 цагийн өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 19 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13