2023 оны эхлэл газрын тосны компаниудад тийм ч таатай байсангүй. Учир нь 2022 онд 1 баррель газрын тосны үнэ 90 ам.доллар байсан бол 2023 оны I улиралд 70 “ногоон” болж буураад байна. “ExxonMobil”-ын борлуулалтын орлого 2023 оны I улиралд өмнөх жилийн мөн үеэс 5 хувь буурч 83.6 тэрбум ам.доллар болжээ. Түүнчлэн Европын холбооны эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй татварын бодлого чангарсны улмаас компанийн татварын зардал 15 хувь өссөн ч тэд нийт зардлаа 14.9 хувь бууруулж чадав. Улмаар ашиг нь хоёр дахин нэмэгдэж 11.4 тэрбум ам.долларт хүрсэн.
“Chevron”-ы хувьд I улирлын борлуулалтын орлого 7 хувь буурч 48.8 тэрбум ам.доллар болов. Гэсэн ч компанийн ашгийн хэмжээ 5.2 хувь өсөж 6.6 тэрбум ам.доллар болсон аж. Шалтгаан нь тэд ч мөн “ExxonMobil”-тай адил нийт зардлаа 9 хувь бууруулсан байна.
БНХАУ-ын нефтийн магнат “PetroChina”-гийн ашиг 11 хувь өсөж 43.6 тэрбум юань болов. Учир нь тэд өнгөрсөн аравдугаар сард Хятадын өмнөд хэсэгт газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулснаар хоногт 3.63 сая баррель газрын тос үйлдвэрлэж нэлээд эрчимтэй ажиллажээ. Уг тайлангийн араас тэдний хувьцааны ханш 5.2 хувь өссөн аж.
Газрын тос болон байгалийн хий үйлдвэрлэгч томоохон 54 компанийн 42 нь 2023 оныг тааруухан эхлүүлж байна даа. Цар тахлын улмаас нийлүүлэлтийн сүлжээ доголдоход газрын тосны акулуудын ашиг хэд дахин нугарч шинэ рекорд тогтоож байсан. Гэтэл өнгөрсөн улиралд тэр хэмжээнд хүрч чадсангүй. Учир нь газрын тосны үнэ буурч байгаа нь тэдний орлогыг бууруулж, зардлаа танасан тулдаа ашигтай ажиллажээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
“what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглах...
tentsver.mn | 1 цагийн өмнө
ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-А...
tentsver.mn | 1 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдл...
tentsver.mn | 19 цагийн өмнө
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соё...
tentsver.mn | 19 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13