БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг өглөө. Энэ үеэр “Таван толгой түлш” компанийн борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт манай компанийн баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн хатаах төхөөрөмжид гал гарсан. Галын нөхцөл байдлыг тогтоохоор Нийслэлийн цагдаа, СХД-ийн цагдаагийн хэлтэс хамтран дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Бид нэгдүгээр цехийн нэг болон хоёрдугаар шугамыг ажиллагаанд бүрэн оруулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 617 борлуулалтын цэг ажиллаж байна. Үйлдвэрийн галаас нийлүүлэлтэд тасалдал үүсэхгүй. Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл түлшний үнэ 50 хувь хямдралтай хэвээр байна. Хоногт 3600 гаруй түлшийг цэгүүдээр борлуулж байна. Баярын өдрүүдэд нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
У.ХҮРЭЛСҮХ: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг...
tentsver.mn | 22 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14