Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-13-нд Өмнөд Солонгосын Жинжүд явагдаж байна. Парисын олимпын эрхийн тэмцээний нэгт багтсан тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 10 жинд 20 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөж байна.
Өчигдөр эмэгтэй 81 кг-ын жингийн тамирчид өрсөлдөж, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ААШТ-ий хошой алт, мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, “Эрхэт Монгол” группийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг оролцлоо.
Манай тамирчны бэртэл сэдэрсэн ч тэвчээр заан өрсөлдсөөр хүрэл медальд хүрлээ. М.Анхцэцэг огцом өргөлтөөр 108 кг, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр нийт 3 хүрэл медаль хүртлээ.
Манай эмэгтэйчүүд 3 алт, 3 хүрэл медаль хүртээд байгаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14