Орон сууцны үнийн өсөлтөд юу нөлөөлөв?

Admin | 2023-05-11


Улаанбаатар хотын орон сууцны үнэ өнгөрсөн сарын байдлаар жилийн өмнөхөөсөө 9.9 хувь нэмэгдээд байна. Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.5 сая төгрөг болжээ. Орон сууцны үнийн одоогийн нөхцөл байдал руу өнгийвөл, хуучин орон сууцны одоогийн үнэ шинэ байрнаас 5.7 хувиар бага байна. Түүнчлэн Улаанбаатар хот дахь шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ аль дүүрэгт байгаагаасаа хамаараад ихдээ 1.2 сая төгрөгийн зөрүүтэй байгаа аж.

Тодруулбал, Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ нийт орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнээс 8.8 хувь өндөр буюу 3.8 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүргийнх дунджаас 35.2 хувь доогуур байна.

Шинэ орон сууцны дундаж үнийг 10 жилийн өмнөхтэй харьцуулбал 1.8 дахин өсөөд буй. Энэ их өсөлтийн ард юу байгааг харвал, барилгын өртөг нэмэгдсэн, валютын ханш гээд олон зүйлс нөлөөлжээ.

Нийт барилгын өртөг энэ оны I улиралд өмнөх оны мөн үеэс 30.9 хувь нэмэгдээд буй. Түүнчлэн орон сууцны баригдах өртөг л гэхэд өмнөх улирлаасаа 5.9 хувь өссөн юм. Үүнд материалын үнэ 10.1, машин механизмын түрээсийн зардал 1.8, цалингийн зардал 0.5 хувь тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Түүнчлэн барилгын материалын үнийн өсөлтийг харвал, валютын ханшийн өөрчлөлттэй шууд холбоотой. Манайх импортлогч улс учраас бараг ихэнх бараа материалаа гадаадаас оруулж ирнэ. Нэг жилийн хугацаанд төгрөгийн ханш долларын эсрэг 23.5 хувь суларсан. Өмнө нь 150 ам.долларын үнэтэй барилгын материалыг 427.4 мянган төгрөгөөр авсан байсан бол энэ дүн өнөөдөр 527.7 мянган төгрөг болсон гэсэн үг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)