Финландын нийслэл Хельсинкийн ойролцоох Эспоо хотод явган хүмүүст зориулсан гүүр нурсны улмаас 24 хүн гэмтэж бэртсэн байна. Энэ тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Цагдаагийн газрын уламжилснаар, барилгын ажил явуулахын тулд барьсан түр гүүр нуржээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн аялал хийж явсан сурагчид байсан гэнэ. Тэд гүүрнээс унахдаа гар хөлөө хугалсан бөгөөд эмнэлэгт хүргэгджээ. “Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийнхан хэргийн нарийн ширийнийг тайлбарлаагүй” гэж “Breaking News” уламжлав.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14