“Хүннү молл”-ын урд замын нэгдүгээр эгнээг хааж, засвар хийнэ

Admin | 2023-05-12


Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Наадамчдын гудамжны “Хүннү молл” дэлгүүрийн орчимд зам засварлахаар болсон байна. Тодруулбал, 2023 оны тавдугаар сарын 13-ны 00:00 цагт “Хүннү молл”-ын урд талын авто замын нэгдүгээр эгнээг хаана. Засварын ажил тавдугаар сарын 17-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв.

Зам засварын ажлыг “Туулын гүүр далай” ХХК гүйцэтгэх бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг хүлээжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)