Өмнөд Африкыг ОХУ-д зэвсэг нийлүүлсэн хэрэгт буруутгав

Admin | 2023-05-12


Өмнөд Африкын Бүгд найрамдах улсад суугаа АНУ-ын элчин сайд тус улс Украины дайнд төвийг сахисан байр сууриа илэрхийлсэн ч Орост зэвсэг нийлүүлж байна хэмээн буруутгав. Элчин сайд Рубен Бригетийн хэлснээр, 2022 оны арванхоёрдугаар сард Кейптауны ойролцоох тэнгисийн цэргийн баазад түр саатсан Оросын ачааны хөлөг онгоц буцахдаа зэвсэг, сум тээвэрлэсэн гэдгийг тогтоосон гэлээ. Тэгвэл ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафосагийн ажлын алба дээрх мэдээллийн үгүйсгэн, зэвсэг тээвэрлэсэн гэх ямар ч нотлох баримт олдоогүй гэж мэдэгдэв. Мөн тус улс Украины дайны асуудалд төвийг сахисан байр сууриа хадгалсаар ирсэн гэдгийг онцоллоо. Гэхдээ зэвсгийн наймаатай холбоотой асуудлыг судлах хараат бус мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлэхээ зарласан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)