Ням гарагт болсон сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Мөнхбаярын Баасанжав анх удаагаа түрүүллээ. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, “Таван-Хан” дэвжээний бөх, сумын наадмын гурван түрүүтэй заан Амарсанаагийн Амархүү үзүүрлэсэн бол шөвгийн гуравт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хүч спорт хороо, Завхан дэвжээний бөх, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Ёндонгийн Гантулга шалгарлаа.
Тавд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, сумын заан Б.Жандос, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, сумын заан Н.Амгаланбаатар нар шалгарсан юм.
Аравт сумын заан Баянхонгорын Т.Баттогтох, Төвийн Б.Отгонбаатар, Хөвсгөлийн П.Хүрэлбаатар, Архангайн Б.Бат-Эрдэнэ, Увсын Ц.Мөнх-Эрдэнэ нар үлдэв.
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан бүр дээр олгодог “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Архангай аймгийн Өлзийт сумын заан Б.Бат-Эрдэнэ, Үнэнч үзэгчдийн нэрэмжит “Дайчин барилдааны шагнал”-ыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын заан Б.Жандос нарт тус тус гардууллаа.
Тус барилдааны үеэр бөхчүүдийн гэргий нарын “Сайхан сэтгэл” группээс санаачлан өнөөдрийн барилдаанд амжилттай барилдсан аймаг бүрийн төлөөлөл сумын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 90 жилийн ойг тохиолдуулан тус сумын ЗДТГ-аас өнөөдрийн барилдааны дунд шөвгөөс дээш шалгарсан бөхчүүдийн бай шагналыг дааж, дэмжин хамтран ажиллалаа.
Ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 27-нд 12:00 цагаас МУГТ, улсын өсөх идэр начин А.Баатархүүгийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан, 28-нд 12:00 цагаас Монголын Залуучуудын холбооны ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд тус тус болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14