Грект өнгөрсөн ням гарагт болсон парламентын сонгуульд эрх баригч “Шинэ ардчилал” консерватив нам ялальт байгуулсан байна. Тус улсын одоогийн Ерөнхий сайд Кириакос Мицотакисын тэргүүлдэг нам сонгогчдын 40.8 хувийн саналыг авчээ. Гэхдээ энэ нь “Шинэ ардчилал” намд дангаараа Засгийн газраа бүрдүүлэхэд хангалтгүй аж. Сонгуулийн өмнө нь К.Мицотакис бусад намтай эвсэл байгуулах бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм. Хэрэв тэрбээр бодлоо өөрчлөхгүй бол зургадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхээр дахин сонгууль явуулна.
Урьдчилсан санал хураалтын дүнгээр Грекийн парламентын сонгуулийн хоёрдугаар байрт Ерөнхий сайд асан Алексиса Ципрасын тэргүүлдэг сөрөг хүчний “СИРИЗА” зүүний эвсэл оржээ. Сөрөг хүчний эвсэл 20.1 хувийн дэмжлэг хүлээсэн байна. Мөн Бүх Грекийн Социалист хөдөлгөөн (PASOK) сонгогчдын 20 хувийн санал авчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14